m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.26 02:49
136
Цуврал-39 Хурц аашнаасаа болж хайртай ханийгаа хөнөөжээ

Цагдаагийн дадлага туршлагатай ажилтнууд онц ноцтой хэргийг богино хугацаанд илрүүлсэн тохиолдол цөөнгүй бий. Тэдгээр хэргийн нэг нь цагдаагийн хурандаа С. Дамдингийн илрүүлсэн хүн амины хэрэг юм.

Тээврийн жолооч нар хэдэн сараар хөдөө явж гэрийн бараа харах нь үгүй. Тээврийн жолооч Галсан хоёр сар гаруй тээврээр хөдөө яваад гэртээ ирсэн даруйдаа амиа алдсан хэрэг гарч, мөрдөн шалгах ажлыг С.Дамдин хариуцав.

Хэргийн газар иртэл хөх даашинзтай бүсгүй уг суггүй уйлж байгаа харагдав. Тэрбээр цагдаагийн ажилтныг хараад “Би нөхрөө хардаад  хөнөөчихлөө” гэж шууд хэлэв. Гэмт хэрэгт хэн нэгэн сэжиглэгдэн шалгагддаг ч шууд хүлээдэг нь тийм ч олон биш. Тиймээс хүүхний үгэнд шууд итгэсэнгүй хэргийн газрын үзлэгээ эхлүүлэв. Талийгаач заазуурдуулсан даруйдаа орноосоо босон хэдэн метр гүйгээд харуулдан унасан нь харваас илт. Энэ бүсгүй яагаад нөхрөө хөнөөв, ямар нэгэн нууц энэ хэргийн цаана байгаа юмбиш биз гэх  сэжиг төрсөн С. Дамдин хэргийн ганц гэрч бүсгүйг шууд Ганцхудагт саатуулав. Хэргийн газраас эрэгтэй хүний бугуйн цаг олдсон нь тэрхзз сэжигт бүр их нөлөөлөв. Ингээд маргааш өглөө  нь хоригдож буй бүсгүй дээр очтол өнгөрсөн шөнө ярьсан зүйлээ нэг ч үгийн зөрүүгүй дахин хэлэв.

Өөрөө ямар ч гэмгүй Галсан захидалд юу бичсэнийг ч  задалж ч үзэлгүй халааслаад мартсан нь тэр аж

-Энэ хэний цаг вэ?

-Мэдэхгүй.

-Чи хэн нэгэнтэй байж байгаад нөхрөө гэнэт ирэхэд нь...?

-Үгүй үгүй би тийм зүйл хийгээгүй.

-Тэгээд хэний цаг гэж?

-Нөгөө хүүхэн нь өгсөн байх.

-Юун хүүхэн чи хэнийг хэлээд байна?

-Өөр хүүхэнтэй... гээд уйлав. Жаахан тайвшруулж байгаад дахиад энэ сэдвээр мэдүүлэг авч эхэлжээ.

-Энэ чинь эрэгтэй хүний цаг байгаа биз дээ?

-Эрэгтэй хүнд эрэгтэй хүний л цаг өгнө биз дээ. Тэр эмэгтэйгээс өөр хэн өгөх билээ.

Ямар эмэгтэйн талаар яриад байгаагаа дэлгэрэнгүй хэл  гэснээр тэр юу болсныг ярьж эхэллээ.

Галсан тээврээс ирээд амрахаар хэвтжээ. Хэдхэн хоноод замд гарах тул эхнэр нь хувцсыг нь угааж эхлэв. Гэтэл нөхрийнх нь цамцны энгэрийн халааснаас дөрвөлжин эвхсэн зүйл  гарч иржээ. Базаад хаях гэснээ юу байцгааг сонирхон уншмаар санагдаад задлав.

Харин Цэцэгдарь нэртэй нэгэн эмэгтэйн бичгийн хэв тун адилхан болохыг тогтоон шалгахад гарцаагүй мөн байв.

“Амраг хайрт минь. Чиний машиныг хараад би маш их баярладаг. Алсаас таниад очих гэснээ нөхрөөсөө айгаад чадсангүй. Чамайг харахсан гэхдээ дэлгүүр явах нэрээр машины чинь хажуугаар хэдэнтээ  өнгөрсөн боловч чи минь байсангүй. Дараа ирэхэд чинь хамтдаа явна шүү. Нэг гэрт жаргаж суумаар байна. Цэцгээ” гэсэн захидал байв.

Энэ захиаг уншаад уур бухимдал нь дээд цэгтээ хүрсэн тэрбээр шууд нөхрийгөө заазуурдсан нь тэр аж. Бүсгүй үйлдсэн хэргээ хүлээж буй ч энэ захидал хэнээс хэнд ирсэн, Галсан буруутай эсэхийг тогтоох нь цагдаагийн үүрэг учир үргэлжлүүлэн шалгалаа.

Цэцгээ нэртэй бүсгүйчүүдийг шалгаж, хэн захиа бичсэнийг тогтоох ажил эхэлжээ. Тухайн нутагт 10 гаруй Цэцгээ нэртэй бүсгүй байв. Нэгбүрчлэн уулзаж асуусан боловч гарын үсэг, бичгийн хэв нь биш байв. Харин Цэцэгдарь нэртэй нэгэн эмэгтэйн бичгийн хэв тун адилхан болохыг тогтоон шалгахад гарцаагүй мөн байв.

-Таны захиа мөн үү?

-Мөн.

-Та хэнд бичсэн юм бэ?

-Тэр танд ямар хамаатай юм бэ. Би хүн үзчих вий гэж их айж ичдэг.

-Та заавал хэлэх ёстой. Энэ захианаас үүдэн маш ноцтой хэрэг гарсан?

-Яагаад тэр вэ. Захианаас болоод уу?

-Тийм ээ, би шууд хэлье. Та хүний аминд хүрэх ажил хийж. Галсангийн эхнэр энэ захиаг үзээд шууд нөхрийгөө заазуурдан амийг нь хөнөөсөн. Та түүнтэй холбоотой байсан байна.

-Үгүй ээ би түүнтэй ямар ч хамаагүй. Би баазынх нь жолооч Жадамбаад бичсэн юм. Тэр бид хоёр олон жил холбоотой байгаа нь үнэн. Гэтэл өөр газар томилогдоод ирэхээ байсан. Тэгээд л захиа өгч явуулсан юм. Гэхдээ Галсангаар биш өөр хүнд өгсөн гэв.

Мөрдөн шалгах ажлын явцад энэ бүх зүйл үнэн байв. Батад Цэцэгдарь өгснийг Галсанд дамжуулсан нь тэр аж. Өөрөө ямар ч гэмгүй Галсан захидалд юу бичсэнийг ч  задалж ч үзэлгүй халааслаад мартсан нь тэр аж. Гэтэл ухар мөчид бодолтой, ууртай эхнэрийн мунхагаас болж Галсан энэ хорвоог үүрд орхижээ. Харин эхнэрийг нь санаатай хүний амь нас хөнөөсөн гэж үзэн  Монгол Улсын нэрийн өмнөөс 20 жилийн ял оноожээ.