m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.27 01:14
93
Өмнөговь аймагт нөөцийн мах борлуулж байна

Өмнөговь аймгийн хэмжээнд одоогийн байдлаар малчдаас нийлүүлэх мах багасч, улмаар махны үнэ өмнөх ханшнаас 800-1200 төгрөгөөр нэмэгдээд байсан юм.

Тэгвэл энэ сарын 16-наас эхлэн долдугаар сарын 1 хүртэл Өмнөговь аймагт нөөцийн махыг “Хан сайхан говь” ХХК худалдаалж эхэлжээ.

Одоогоор тус компани 40 гаруй тонн махны нөөцтэй байгаа бөгөөд борлуулалтын хугацаанд нийт 80 тонн махыг иргэдэд борлуулах гэнэ. Нөөцийн үхрийн мах 6600, хонины мах 5600, ямааны мах 4600 төгрөгийн үнэтэй байна.

Өмнөговь аймагт нөөцийн махыг “Хан сайхан говь” ХХК худалдаалж эхэлжээ

“Хан сайхан говь” ХХК-ийн захирал Г.Түмэнжаргал “Долоо хоногийн хугацаанд 500 тонн мах борлууллаа. Даланзадгад сумын таван цэгээр 1-2 кг савлагаатай зарж байна. Хонь, ямааны махаа аймгийнхаа Цогт-Овоо, Мандал-Овоо, Манлай сумаас татаж авсан бол үхрийн махаа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга сумын малчдаас нийлүүлсэн” гэв.