m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.27 03:29
642
Уран зургийн хувьсгал

Урлаг гэдэг үргэлж уламжлалт байдлыг эвдэж гарч ирсэн байдаг. Тиймдээ ч 250 гаруй жилийн тэртээгээс өдгөө хүртэл өндөр үнэлэгдэж ирсэн бүтээлүүд олон байдаг биз ээ. Энэ удаа Францын алдартай уран зураачдын  алдартай бүтээлүүдээс толилуулж байна.

Ноколас Поуссиныг Францын урлагийн нэг багана хэмээн зүй ёсоор үздэг билээ. Түүний зурсан “pictor doctur” бүтээл нь тухайн үеийн нийгмийн харилцаа байдлыг дүрсэлжээ.

Зураач Францойс Боучерийн 1751 онд зурсан “Лимбэний хичээл”

Зураач Клауд Лоррайн байгалийн шинж байдлыг зурах дуртай нэгэн байжээ.

Жейн-Францойс Миллетийн “Байгалийн үзэмж болон хашаа” зураг нь хөдөөгийн амьдралыг харуулсан бөгөөд нарны тусгалын өнгийг маш сайхан гаргаж өгснөөрөө алдартай бүтээл болжээ.

Чарлес Франсойс Даубигнигийн “en plein air” зураг нь байгалийн үзэгдэл, салхийг сайн дүрслэн харуулж чаджээ.

Алфрейд Сисли нь мөн л байгалийн үзэгдэл, үзэмжийг уран зургаар илэрхийлэгч нэгэн байсан бөгөөд 900 гаруй тосон будгийн гайхамшигт бүтээлүүдээ зурсны нэг нь “Зуны гол” хэмээх бүтээл нь юм.

Жеан-Хоноре Фрагонард нь энэхүү бүтээлээ эртний домгоос сэдэвлэн зуржээ.

Зураач Фиерре-Аугусте Ренорийн зурсан “Хөөрхөн бүсгүй” зураг нь  XIX зууны бүсгүйчүүдийн нийтлэг дүр болсон гэмгүй, энгийн, үзэсгэлэнтэй нэгэн бүсгүйн ном уншиж буй дүрийг дүрсэлжээ.

Зураач Клауд Монет “Ойн зөрөг зам” бүтээлээ 1865 онд зурсан бөгөөд гэрэл, сүүдэр, ойн өнгөний ялгарлыг сайн харуулсан бүтээлд тооцогддог байна.