m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.27 06:45
71
Өвөрхангай- "Дуулах өв-2015" уралдаан боллоо

Энэ жил Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Өвөрхангай манай аймаг есөн бүтээлч ажил хийхээр төлөвлөж, хэрэгжүүлж эхлээд байгаа. Аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Боловсрол, соёлын газар хамтран “ДУУЛАХ ӨВ-2015” хүүхдийн дуу дуулаачдын аймгийн аварга шалгаруулах уралдаан боллоо.

Уралдаанд  13 сумын 18 сургууль, найман цэцэрлэгийн 110 орчим хүүхэд, багачууд гурван насны ангилалаар оролцож ардын дуу, хүүхдийн болон зохиолын дуугаар өрсөлдсөн юм. Өөрийн авьяас, ур чадвараараа үеийн нөхдөөсөө манлайлсан хүүхдүүдийг  гурван  насны ангилал тус бүр дээр шалгаруулж алдаршууллаа.

 Бага насны ангилалд 

Тэргүүн байранд Арвайхээр сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч О.Даваадолгор, дэд байранд Бүрд сумын ЕБС-ийн сурагч Ч.Саруул-Эрдэнэ, гутгаар байранд Нарийнтээл сумын Баянтээг багийн бага сургуулийн сурагч Б.Баяржавхан

Дунд насны ангилалд 

Тэргүүн байранд Арвайхээр сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч Д.Цагаанхүү, дэд байранд Арвайхээр сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн сурагч Т.Болортөгс, гутгаар байранд Хайрхандулаан сумын ЕБС-ийн сурагч Б.Мөнх-Очир

Ахлах насны ангилалд 

Тэргүүн байранд Уянга сумын ЕБС-ийн сурагч С.Санчирбат, дэд байранд Нарийнтээл сумын ЕБС-ийн сурагч С.Цэдэвдулам, гутгаар байранд Арвайхээр сумын ЕБ-ын нэгдүгээр сургуулийн сурагч Х.Бархасбадь нар шалгарлаа.

Дээрх гурван насны ангилалд тэргүүн байр эзэлсэн хүүхдүүд дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах улсын уралдаанд аймгаа төлөөлөн оролцоно.