m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.27 10:44
144
“Зөв бичье” аян зохион байгуулж байна

Багшийн сургуулийн Монгол хэл нийгмийн ухааны тэнхимээс жил бүр зохион байгуулдаг “Зөв бичье” аян энэ сарын 9-өөс ирэх сарын 10-ны хооронд үргэлжилж байна. Энэ аяны хүрээнд Багшийн сургуулийн II курсийн оюутнуудын дунд “Зөв бичих дүрэм-хэрэглээ” АСТ болж, I байранд М.Энхжаргал багштай 2-10 анги, II байранд Д.Амартүвшин багштай 2-7 анги, III байранд Г.Отгонсүрэн багштай 2-3 анги тус тус шалгарлаа. 

Энэ удаагийн аян нь МУБИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутнуудад “Төрийн хэлний зөвлөл”-өөс бичлэгийг журамласан монгол болон гадаад үгийг сурталчлах, зөв бичиж хэвшүүлэх ажлыг өрнүүлж байгаагаараа онцлог юм. Түүнчлэн энэ аяны хүрээнд Багшийн сургуулийн нийт оюутны дунд “Би зөв бичиж чадна” болзолт уралдаан зарлаж, шалгарсан оюутны дунд “Алтан хонх” тэмцээн зохион байгуулж, шилдгүүдээ тодруулах юм байна.