m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.27 10:54
294
Хүний эрх хүн бүрт хамааралттай

Хүний эрхийг хэрхэн баталгаажуулсан бэ?

Хүний эрх жам ёсны шинжтэй. Өөрөөр хэлбэл, хүний эдлэх эрхийг аль нэг төр эсвэл хэн нэгэн хүн өгдөггүй, бүтээдэггүй. Гэхдээ жам ёсны үнэт зүйлийг орчин үед хууль зүйн хэм хэмжээгээр баталгаажуулсан.

Хүний эрх хэнд хамаарах вэ?

Хүн бүрт хамааралттай. Өөрөөр хэлбэл, хүн бүр ямар ч ялгаваргүйгээр эрх, эрх чөлөөгөө эдлэх ёстой. Хүний эрх түгээмэл учраас дэлхийн хаана ч ижил дээдлэгдэх учиртай.

Хүний эдлэх эрхийг аль нэг төр эсвэл хэн нэгэн хүн өгдөггүй, бүтээдэггүй

Эрхээ хаанаас мэдэж болох вэ?

Мэдээж хуулиас. Хүний эрхийг Үндсэн хууль, олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжоор баталгаажуулдаг. Дараах баримт бичгүүдэд эн тэргүүнд танилцаарай.

  • Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг
  • Хүний эрхийн түгээмэл тунхаглал
  • Монгол Улсын хүний эрхийн асуудлаар 30 гаруй олон улсын олон талт гэрээнд нэгдэж орсон. (Гэрээг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын цахим хуудаснаас үзэх боломжтой)
  • УИХ-аас хүний эрхийг хэрхэн баталгаатай эдлүүлэхтэй холбоотой олон асуудлыг нарийвчлан зохицуулсан хэдэн зуун хууль батлан гаргасан. Тухайлбал, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай,  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай гэх мэт. (Та сонирхвол www.legalinfo.mn  цахим хуудаснаас мэдээллийг авч болно)