m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.28 03:20
81
Шөнө дунд хээрийн сургууль хийв

Өнгөрсөн шөнийн 12 цагт Архангай аймгийн онцгой байдлын хэлтсийн дарга дэд хурандаа Г.Баттөгс өөрийн байгууллагын бэлэн байдлыг шалгахаар түгшүүрийн дохио өглөө.

Тус хэлтсийн албан хаагчид дохиогоор шөнө дунд яаралтай цугларч Урд тамирын голын эрэг дээр очиж хээрийн нөхцөлд сургуулилт хийлээ.

Ер нь тус аймгийн ОБХ-ийн бие бүрэлдэхүүний ажиллагаа жигдэрсэн, ямар ч нөхцөлд хэдийд ч байгалийн гамшиг болон үйлдвэрийн ослоос авран хамгаалах чадвартайд олон нийт ам сайтай байдаг юм.