m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.28 03:23
110
Цэцэрлэг хот улсын зэрэглэлтэй болох эхний алхам тавигдлаа

Архангай аймгийн төвд “Гудамж” төсөл ашиглалтанд бүрэн орж, “Булган хангай” хороолол, дулааны станц, хотын ойролцоох газарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар орон сууц барих хөтөлбөр хэрэгжсэнээр ойрын хугацаанд Цэцэрлэг улсын зэрэглэлтэй ногоон хөгжлийн хот болох боломж нээгдэнэ гэж мэргэжилтэнүүд үзэж байна.

Төрийн албан хаагчдын хувьд 2014 онд МУБИС-ийн Архангай аймаг дахь багшийн сургуулийн 40 айлын орон сууц баригдаж ашиглалтанд орсон бол энэ жил халамж үйлчилгээний хэлтсийн 36 өрх, цагдаагийн газрын 29 гэр бүлийн орон сууц баригдаж дуусах тухай албаны их сурвалжаас мэдэж авлаа. 
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Аймгийн төвийн ойролцоох газруудад орон сууц барих хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ” гэсэн заалтын дагуу өнгөрсөн онд иргэн Д.Пүрэвдорж, Эрдэнэдэлгэр, Тулагийн 24,  “Титим өргөө”, “Гурван тамир” , “Идэр эниваа” , “Арвай хээр хурд” ХХК-ийн 36, 56, 26, 54 айлын,  прокурорын ажилчдын 29 айлын сууц баригдаж эздээ хүлээн авч оруулахад бэлэн болчихоод байна. Нэгэн зүйлийг онцолход, эдгээр барилгуудын нэгдүгээр давхарт хүүхдийн цэцэрлэг ажиллахаар гэрээ байгуулжээ. Ингэснээр хүн амын ажил эрхлэлт нэмэгдэж, амьжиргааны түвшин сайжирч, аж төрөх таатай орчин бүрдэж, оюуны сэтгэлгээнд өөрчлөлт орж дэвжинэ гэж үзэж байна.