m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.28 03:48
97
Галзуу хулганаар давхих болон үхсэн мэт жүжиглэх хобби

Хобби гэдэг тухайн хүний өөрийнх нь хийдэг сонирхолтой зүйлүүдийн нэг. Энэ удаагийн хобби буландаа дэлхий дээр байдаг хачирхалтай хоббинуудаас сонирхуулъя. Тэр дундаа галзуу хулганаар давхигч болон үхсэн мэт жүжиглэдэг хүмүүсийн хоббиг танилцуулъя.

Галзуу хулганаар давхигч Вик Клайман

Хүүхэд насны дурсамжаа сэргээж өдөр бүр хадгалж галзуу хулганаар давхих дуртай хачирхалтай хоббитой хүний тухай дуулгая. Тэрээр 82 настай бөгөөд амьдралдаа 4000 гаруй удаа галзуу хулганаар давхижээ. Өдөрт хамгийн ихдээ 90 ба түүнээс дээш удаа галзуу хулгана дээр суудаг байна. Вик Клайман "Kennywood" цэцэрлэгт хүрээлэнд "Жак Rabbit" галзуу хулгана таван цагийн турш давхижээ. Тэрээр 1959 оноос хойш энэ хобби гэж хүлээн зөвшөөрчээ.

 

Үхсэн мэт "үнэмшилтэй" жүжиглэгч Чак Лэм

Хэн ч үнэмшмээргүй хэний ч санаанд орохгүй жигтэй тохиолдлоор өөрийгөө үхсэн мэт санагдуулах хоббитой 49 настай Чак Лэм гэж хүн байх юм. Түүний энэ хоббины ачаар олон ч хүн зог тусч, зураг болон бичлэг нь онлайнаар нилээд цацагдаж хит болжээ. 2005 оноос эхэлж олны гайхашруулсан хачирхалтай хоббигоо хөгжүүлж эхэлсэн тэрээр гэрлэсэн, 6 хүүхдийн эцэг ажээ.