m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.28 03:59
53
Жон Терри гэрээгээ сунгажээ

Жон Терри Челситэй байгуулсан гэрээгээ сунгаж ирэх улирлын төгсгөл хүртэл үлдэхээр боллоо. 34 настай клубын ахлагчын гэрээ энэ улирлын дараа дуусгавар болох байсан юм. 

Харин одоо ийнхүү сунгаснаар Лондоны клубт 18 дахь улирлаа тоглохоор болж байна. Терри энэ улиралд форм сайтай байгаа. Тэрээр багийнхаа төлөө бүх тэмцээнд 32 тоглолт хийсэн бөгөөд таван гоол оруулжээ. Мөн энэ сарын эхээр карьерийнхаа гурав дахь Лигийн цомыг өргөсөн юм. Шинэ гэрээнд түүний цалин долоо хоногийн 150 мянгаар тусгагджээ.