m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.29 05:41
66
Худалдан авах ажиллагааны семинар болно

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хамтран “Ерөнхий гэрээ нэвтрүүлсэн сайн туршлага” семинарийг 2015 оны гуравдугаар сарын 30-31-ний өдрүүдэд Худалдан авах ажиллагааны газар дээр зохион байгуулах гэж байна.

Тус семинарт Австри, Португал, Гүрж улсын худалдан авах ажиллагааны олон улсын зөвлөхүүд хүрэлцэн ирж Монгол Улсын худалдан авах ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал болон Монгол Улсад худалдан авах ажиллагааны ерөнхий гэрээ нэвтрүүлэх ажлын стратеги эрх зүйн орчны талаар хэлэлцэж, сана бодол, туршлагаа солилцох юм.

Худалдан авах ажиллагааны газраас төрийн байгууллагуудын урсгал зардлыг хэмнэлттэй, үр ашигтай, ил тод болгох зорилгоор “Цахим дэлгүүр”-ийг ашиглалтад оруулахаар төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа уг төсөл эхний ээлжинд төрийн байгууллагуудын хамгийн их хөрөнгө зарцуулдаг шатахуун, бичгийн цаас, принтерийн хор, комьпютер гэсэн 4 бүтээгдэхүүнийг онцлон авч эрэлт нийлүүлэлтийн судалгаа шинжилгээ хийхээр тогтжээ. Судалгааг хийлгэхээр зарласан сонгон шалгаруулалтанд “MIRIM consult” ХХК шалгарч, 2015 оны 03 сарын 10-ны өдөр Европын сэргээн босголт хөгжлийн банктай гэрээ байгуулан ажлаа эхлүүлээд байгаа байна.