m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.29 05:49
74
Жолооч, кондукторууд мэдээлэл хийнэ

Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилчид цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлаа шийдвэрлэх зорилгоор  жагсаал цуглаан хийх байсан ч удирдлагуудтайгаа ойлголцсон хэмээн болиод байсан.

Гэвч тэд асуудлаа шийдүүлж чадаагүй бололтой. Учир нь маргааш 11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд эрх нь зөрчигдөж байгаа контуктор, жолооч нарын төлөөлөл мэдээлэл хийхээр болжээ. Тэдний хамтын гэрээнд зааснаар тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг Нийслэлийн төсвөөс хассан байна. Мөн Авто тээврийн хэлэлцээрийн дагуу нийтийн тээврийн жолооч, кондуктор, засварчдын үндсэн цалинг нэмэгдүүлж байх шийдвэртэй ч биелэхгүй байгаа аж.