m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.29 05:55
23
Манай улсын 25 иргэн гадаадад амиа алджээ

Гадаад хэргийн яамны мэдээлж буйгаар энэ он гарсаар гадаадад ажиллаж, амьдарч байгаа манай улсын 25 иргэн амиа алджээ. Тэдний 12 нь өвчнөөр, долоо нь зам тээврийн ослоор, дөрөв нь золгүй байдлаар, хоёр нь гэмт хэргийн золиос болсон байна. Амиа алдагсад АНУ, БНСУ, БНХАУ, Япон, Гүрж, Франц, Унгар зэрэг улсуудад амиа алджээ.   Иймд гадаадын улсад ажиллаж амьдрах, сурч боловсрох мөн албан ажил, аялалаар зорчихдоо сонор сэрэмтэй байхыг анхааруулж байна.