m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.29 13:17
124
БНСУ-ын тамирчин эрхээ 1.8 жилээр хасуулав

БНСУ-ын тамирчин өөрийгөө болоод улсаа хүнд байдалд оруулаад байгаа аж.  Олимпийн аварга Пак Тэ Хуанаас өнгөрсөн оны есдүгээр  сард авсан сэргээшийн шинжилгээний хариугаар тэрбээр сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогджээ.Тиймээс олон улсын болоод дотоодын тэмцээнд оролцох эрхийг  нь 1.8 жилийн хугацаатай хасжээ.

Сэргээш хэрэглэснийхээ дараа Азийн спортын тоглолтод оролцож авсан нэг  мөнгө, таван хүрэл медалийг нь хураан дараагийн тамирчдад шилжүүлж,  дагалдан ирсэн бүх шагнал, урамшууллын мөнгийг Солонгос улсын Усан спортын  хороондоо буцаан төлөхөөр болов.

Түүний тэмцээнд орох эрхээ хасуулсан хугацаа 2016 оны гуравдугаар сард дуусах бөгөөд мөн оны есдүгээр сард  Бразилд болох зуны ээлжит олимпод оролцох боломжтой ч олон нийт түүнд таагүй хандаж байгаа гэнэ.