m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.29 13:22
173
Өглөөний цайндаа нэрстэй талх зооглоорой

Орц

  • 2 өндөг
  • 1 аяга элсэн чихэр
  • 1 аяга сүү
  • 3 ц/х ургамлын тос
  • 3 аяга гурил
  • 1 ц/х давс
  • 4 ц/х исгэгч
  • 1 аяга нэрс
  • 1/2 аяга хушганы самар

Хийх арга

  1. Өндөг, элсэн чихэрээ хольж дээрээс нь сүү, ургамлын тосоо нэмнэ.
  2. Гурил, давс, исгэгчээ нийлүүлэн зуурч дээрээс нь холимгоо хийн болгоомжтой холино. Зуурмаг дээрээ нэрс самараа болгоомжтой тавьж өгнө.
  3. 175º-д талхаа 50-60 минут болгоод савнаас нь салгалгүй хөргөж байгааж авна. Учир нь хөргөлгүй авбал талх чинь гүйцэт салахгүй.

Бэлтгэх хугацаа

10 минут