m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.29 13:28
101
"Arirang3 A"-д 237 тэрбум вонн зарцуулжээ

Солонгос улс "Arirang3 A" хиймэл дагуулаа ОХУ-ын Оренбург дүүрэг дэх Ясный сансрын нислэгийн талбайгаас амжилттай хөөргөлөө гэж тус улсын Сансар судлалын төвөөс мэдээлэв.

   "Arirang3 A" хиймэл дагуул  хөөрснөөсөө 279 секундийн дараа  259 км өндөрт хүрснээр дэлхийн агаар мандлаас гарсан бол 883 секундийн  537 км өндөрт хүрч өөрийн зорьж байсан тойрог замдаа орсон байна. Мөн 32 минутийн дараа  их биенээсээ салж  Норвеги улсын сансрын төвтэй холбогдсон бол таван цаг 56 минутын дараа Солонгос улсын Сансар судлалын төвтэй холбоо барьжээ.

   Солонгос улс  "Arirang3 A" хиймэл дагуулыг хөөргөх хүртэл хугацаанд нийт 237 тэрбум 300 сая воныг зарцуулаад байгаа ба  хоёр метр өндөр, 6,3 метр өргөн, 1,1 тонн жинтэй хиймэл  дагуул ирэх дөрвөн жилийн турш дэлхийг өдөртөө 15 удаа бүтэн тойрч  цаг агаар,  байгалийн гамшгийн байдалд ажиглалт хийн мэдээлэл дамжуулах үүрэгтэй ажиллах юм байна.