m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.29 23:18
85
Улаанбаатарт 5-7 хэм дулаан

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын саваар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүнээс баруун хойш эргэж секундэд5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгороор 9-14 градус, Эгь-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав газраар 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө сэрүүсч Дархадын хотгороор 0-5 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав газраар 1-6 дулаан, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ . Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй . Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө сэрүүсч 5-7 градус дулаан байна.