m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.29 23:49
187
Савхин гадаргатай машин

Дэлхий дээр олон төрлийн машин байх ч савхин гадаргатай машин байна гэхэд та итгэх үү?  Интерьер, экстерьер, тэр ч байтугай хөдөлгүүр нь савхиар хийгджээ. Тус машиныг Канадын бухын арьсаар хийсэн бөгөөд хэд хэдэн эд анги нь тусгай аргаар боловсруулсан өндөр температурыг тэсвэрлэж чадах арьс гэнэ. Мөн энгийн машин адил цэвэрлэхэд хялбар, зарим хэсгүүдэд гоёл болгож “Swarovski”-гоор чимж өгсөн гэнэ. Тус машин нь 2,5 литрийн багтаамжтай бензин хөдөлгүүртэй, автомат хурдны хайрцагтай ажээ. Одоогоор гурван сая ам.доллараар авах хүсэлтэй хүн байгаа гэнэ.