m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 00:19
105
Дэлхийн аваргын шөвгийн дөрвөн тамирчин тодорлоо

Хойд хөршийн Сочи хотноо зохиогдож буй эмэгтэйчүүдийн Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээний шөвгийн дөрвөн шатарчин шалгарлаа. Шөвгийн дөрөвт Украины Мария Музычук үлдлээ. Мария Музычук шөвгийн наймд дэлхийн шатрын аварга болох өндөр магадлалтай гэгдэж байсан Энэтхэгийн их мастер Хампи Конеруг түргэн тоглолтод хожсон юм.

Шөвгийн дөрөвт тэмцээнийг зохион байгуулагч Оросын их мастер Наталья Погонина, Шведийн их мастер Пиа Крамлинг, Энэтхэгийн их мастер Харика Дронавалли, Украины Мария Музычук нар шалгарсан.