m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 00:25
88
Канадын онгоц газардах үедээ осол гаргалаа

 

Канадын агаарын тээврийн 133 зорчигчтой А-320 онгоц Халифаксын нисэх онгоцны буудал дээр газардах үедээ осол гаргалаа. 

Онгоц буух зурваст цасан шуурганы улмаас халтиргаа үүсч, Канадын 133 зорчигчтой А-320 онгоц газардах үедээ осол гаргалаа.  

Азаар хүний амь эрсдээгүй бөгөөд бага хэмжээний гэмтэл авсан 23 зорчигчийг эмнэлэгт хүргэн ажиглалт хийж байгаа ажээ. Онгоц нисэх буудалд шөнийн 4 цагт газардсан бөгөөд энэ үед цаг агаар муу, цасан шуургатай байжээ. Зорчигчдын мэдүүлснээр онгоц газардах үед ихээхэн хэмжээний халтиргаа үүсснээс газардсан онгоц буцаж агаарт ойж, зогсох хүртлээ гулгаж явсан байна.