m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 00:42
82
Газрын тосны газар 16.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг "Ил тод уул уурхай" хэвлэлийн бага хурал болж өнгөрсөн. Тус хуралд өнгөрсөн хугацаанд Уул уурхайн яамнаас хийсэн ажлын талаар болон олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим  асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, салбарын сайдын багцын орлогоор өнгөрсөн сарын эцсийн байдлаар нийт 23.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Түүнчлэн Ашигт малтмалын газар нийт 6.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн тооцоолол гарчээ.

Газрын тосны газар 16.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 5.4 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 103.4 сая төгрөг, бусад орлого 1.4 тэрбум төгрөг байгаа аж. Мөн Газрын тосны газар нийт 16.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлснээс газрын тосны орлого 16.2 тэрбум төгрөг, бусад орлого 308.4 сая төгрөг болжээ.