m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 00:46
54
Хар тамхины бүлэглэлийг өнөөдөр шүүнэ

Хар тамхины зохион байгуулалттай бүлэглэлд холбогдох шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болно. Энэ хэрэгт Е, А, У, Я, Э, Г нар холбогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 188.3, 192.1, 192.2, 192.3.4, 192.3.5, 194.1 яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. 

188.3. Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээтэйгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

192.1. Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

192.2. Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

192.3.4. давтан;

192.3.5. Урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

194.1. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хулгайлах, булаах, дээрэмдэх, залилан мэхлэх, завших зэргээр хууль бусаар авсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.