m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 00:50
178
Дорнод аймагт гарсан гал түймрийн мэдээлэл

Дорнод аймгийн нутагт энэ он гарсаар ёсөн удаагийн тал, хээрийн түймэр гарсан байна. Энэ сарын 23-ны өдрөөс эхлэн томоохон нутаг дэвсгэрийг хамарсан  гурван голомтны  түймэр, таван сумын нутагт гарсантай аймгийн Онцгой байдлын алба болон нутгийн иргэд хамтран тэмцэж зарим түймэрийг унтаасан ч салхины хүч их, тогтворгүй мөн хуурайшилт ихтэй ,өвс шигүү өндөр байгаагаас унтраахад хүндрэлтэй байсан ч Сүхбаатар аймгаас орж ирсэн түймрээс бусдын унтраажээ. Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2-р багийн “Мандал толгой” гэх газарт 2015 оны энэ сарын 24-ний өдрийн 12 цаг 50 минутанд түймэр гарч, түймрийг унтраахаар Онцгой байдлын хэлтэс, Хилийн цэргийн 0198-р анги, 306-р анги, Халхгол сум, Халхгол сумын Ялалт багаас нийт зургаан машин, 57 хүн ажиллаж,  энэ сарын 24-ний өдрийн 23 цаг, 35 минутад бүрэн унтраасан бөгөөд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р баг “Тосон” гэдэг газраас гарсан түймэр нь 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 23 цаг 10 минутад Дорнод аймгийн Матад сум 1-р баг, “Балт” гэдэг газраар орж ирж, Матад сумын “Жаргалант” 1-р баг, “Буян-Өндөр” 4-р баг, “Мэнэн” 5-р багийн нутгуудаар тархаж шатсан. Түймрийг унтраахаар Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтэс, Матад сум, Баянтүмэн, Булган, Халхгол сум, “Петро чайна дачин тамсаг” ХХК, Хилийн 0306 дугаар анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэс, Сүхбаатар сумаас нийт 103 автомашин, 10 мотоцикл, 716 хүн ажиллаж, 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 1, 4 дүгээр багийн нутгийг хамарсан түймрийг унтраасан боловч салхи урагшаа эргэж Матад сумын Багахүрээ гэх газар,мөн халхгол сумын нутгуудаар асаж байгааг унтраахаар түймэрт  нийт 64 автомашин, 418  хүн  ажиллажээ. 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Давхар ухаа” гэх газраас гарсан хээрийн түймэр нь  Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын “Хавтгайт” гэдэг газраар 2015 оны гуравдугаар сарын 25-ны өдөр орж, ирж, Хөлөнбуйр, Баянтүмэн, Цагаан-Овоо сумын нутгийн зарим багийг хамарч шатсан гэнэ.Түймрийг унтраахаар Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтэс, Баянтүмэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Сэргэлэн сум, Хэнтий аймгийн Онцгой байдлын хэлтэс, Баян-Овоо сум, Улаанбаатар хотын Аврах тусгай ангиас нийт 39 автомашин, 10 мотоцикл, 434 хүн ажиллаж, гуравдугаар сарын 26-ны өдрийн 23:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 180.000 га хээрийн талбай, нэг айлын гэр шатсан гэх мэдээлэл байгаа бөгөөд Түймрийн хохирлыг сумдаас бүрэн гаргаж, ирүүлээгүй байна. Ер нь Түймрийг унтраахад салхины хурд 10-14 м/с хүрч, чиглэл нь тогтворгүй, өвсний гарц их, хуурайшилт ихтэй байсан нь хүндрэл учируулж байжээ. Энэ жил цас бага унаж эрт дуулаарч байгаа болон хүмүүсийн анхаарал болгоомжгүй үйлдлийн улмаас болж хээрийн түймэр гарах нөхцөл бүрдэж байна. Хаврын эдгээр хуураашилтай үед болгоомжтой байхад илүүдэхгүй бөгөөд түймэр тавьсан этгээдэд оногдуулах хариуцлага сул,ямар хариуцлага оногдуулсан нь мэдэгддэггүй,малчид хээрийн түймэрээс сэргийлж гэр хотоо тойруулж зогон татдаггүй,гал түймэртэй тэмцэх багаж байхгүй байгаа нь энэ үед ажиглагдаж байлаа.энэ тал дээр төрийн байгууллагууд иргэд аль алин нь анхаарах хэрэгтэйг энэ түймрүүд сануулж байна.