m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 01:01
90
Монгол бичгийн олимпиад амжилттай боллоо

Булган аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчдын дунд Ардын боловсролын тэргүүний ажилтан Ц.Бадамын нэрэмжит Монгол бичгийн II олимпиад амжилттай болж өндөрлөлөө.Олимпиадад дөрвөн төрлөөр нийтдээ 58 багш сурагчид оролцлоо. Дунд ангийн монгол хэлний багшаас I сургуулийн багш Г.Баярчимэг, ЭӨЦС-ийн багш П.Эрдэнэсайхан, Сайхан сумын сургуулийн багш З.Золжаргал, бага ангийн багшаас I сургуулийн багш Д. Гантуяа, ЭӨЦС-ийн багш Л.Оюумаа, Рашаант сумын багш Э.Энхзолбоо, 12-р ангиас I сургуулийн сурагч Г.Бөхбат, ЭӨЦС-ийн сурагч Б.Номинчимэг, Хутаг-Өндөр сумын сурагч Ц.Сүнжидмаа, 9-р ангиас Гурванбулагийн сурагч Д.Ууганцэцэг, Хутаг-Өндөрийн сурагч А.Буянзаяа, Дашинчилэнгийн сурагч Д.Наранзул нар эхний байрыг тус тус эзэлж, алт, мөнгө, хүрэл медаль, fргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.