m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 01:18
58
Ес дэх удаагийн ЮНЕСКО-гийн Залуучуудын форумын бэлтгэл эхэллээ

Залуучуудын наймдугаар форумын санаачлага, туршлага дээр үндэслэн ЮНЕСКО-гоос, дэлхий даяарх залуучуудын хамт дараах санал асуулгаар дамжуулан ес дэх удаагийн форумын тодорхой сэдэвчилсэн төлөвлөгөөг гаргахыг зорьж байна. Форум нь "Тогтвортой гаригийн Залуу Глобал иргэд" (“Young Global Citizens for a Sustainable Planet”) гэсэн ерөнхий сэдвийн дор орон нутгийн болон дэлхий нийтийн хэмжээнд залуучууд дэлхийн иргэн болохын хувьд тогтвортой гаригийг бий болгоход хэрхэн өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжтойг тодорхойлох ажээ. Энэхүү санал асуулга нь хоёр чиглэлийн хүрээнд форумын дэд сэдвүүдийг тодорхойлох боломжийг олгож байна. Үүнд: энэ оноос хойших дэлхий ертөнц - залуу дэлхийн иргэд, уур амьсгалын өөрчлөлт - залуу дэлхийн иргэд гэсэн сэдэвтэй байх бөгөөд санал асуулгад 35 хүртэлх насны залуучууд оролцох боломжтой. Ирэх сарын сарын 13-ны даваа гариг хүртэл санал асуулга нээлттэй байх ажээ.