m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 01:20
102
"Mongolia open 2015' тэмцээнээс есөн алтан медаль хүртлээ

Чөлөөт бөхийн “Mongolia Open-2015” олон улсын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Дөрөв дэх удаагийн тэмцээнд Гавьяат тамирчин С.Батцэцэг, Г.Мандахнаран, Т.Мөнхтуяа, Н.Ням-Очир, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд, ДАШТ-ний медальт Б.Одончимэг, Д.Отгонцэцэг, Э.Сумьяа, дэлхийн залуучуудын аварга А.Батцэцэг, Э.Бэхбаяр, Э.Даваачимэг, азийн аварга Ч.Ганзориг, Д.Хүдэрбулга, олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай, С.Бямбацэрэн, З.Занабазар, Б.Номин, Б.Нямгэрэл, Ж.Чулуунбат, Б.Шоовдор нар гээд зуу гаруй бөхчүүд АНУ, Беларусь, БНСУ, БНХАУ, Бразил, Казахстан, Киргиз, ОХУ-ын Буриад, Тува, Якут улс, Москва хот, Польш, Пуэрто-Рико, ХБНГУ, Франц, Япон зэрэг гадаадын 13 орны 151 бөх хүрэлцэн ирж барилдаж байна.

Тэмцээнийг ДБНХ-ноос томилогдон ирсэн, өндөр зэрэглэлийн олон улсын шүүгч Андрей Криков удирдаж гадаадын 10, манай 28 шүүгч ажиллалаа.  Тэмцээн дүрэм ёсоор гурван дэвжээн дээр явагдсан. Энэ удаагийн тэмцээнийн шагналын сан 90 сая төгрөг болсон. Энэ тэмцээнээс манай бөхчүүд ес, АНУ, Казахстан, ОХУ-ын бөхчүүд тус бүр хоёр, японы бөхчүүд нэг алтан медаль хүртлээ. 

Энэ тэмцээнээс манай бөхчүүд ес, АНУ, Казахстан, ОХУ-ын бөхчүүд тус бүр хоёр, японы бөхчүүд нэг алтан медаль хүртлээ. 

Эхний өдөр найман жингийн барилдаан болж зургаад нь Монгол, хоёр жинд Казакстаны бөхчүүд алтан медаль хүртсэн. Гавьяат тамирчин Г.Мандахнаран “MONGOLIA OPEN” тэмцээнд дөрөв дараалан түрүүлж, Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа, ОУХМ Д.Гомбодорж, П.Орхон нар хошой аварга боллоо.

Гавьяат тамирчин Г.Мандахнаран “MONGOLIA OPEN” тэмцээнд дөрөв дараалан түрүүлж, Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа, ОУХМ Д.Гомбодорж, П.Орхон нар хошой аварга боллоо.

 

Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэй 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг, эрэгтэй: 61 кг, 70 кг, 86 кг, 125 кг-ын жингүүдийн барилдаан боллоо. Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 63 кг-ын жинд зодоглож үзэгчид Гавьяат тамирчин С.Батцэцэгтэй шувтаргын барилдаанд таарна гэж үзэхийг тэсэн ядан хүлээж байлаа. Гэтэл С.Цэрэнчимэд маань хагас шигшээ барилдаанд польшийн бөх Моника Михалектай барилдахдаа сүүлчийн секундэд тактикийн алдаа гаргаж ялагдсан.

61 кг-ын жинд ширүүн тулаан болж хоёрдугаар тойрогт Гавьяат тамирчин Э.Ням-Очир, олон улсын хэмжээний мастер Б.Номин нарын барилдаан болж Б.Номин нь 7:5 онооны харьцаагаар дийлсэн. Шувтаргын барилдаанд Б.Номин, Б.Нэмэхбаярын хооронд болж Б.Нэмэхбаяр ялж энэ тэмцээний хошой алтан медальт бөх боллоо. Гавьяат тамирчин С.Батцэцэг гурав дахь удаа, олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг анхны удаа түрүүллээ.

Гавьяат тамирчин С.Батцэцэг гурав дахь удаа, олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг анхны удаа түрүүллээ.