m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 01:37
100
Гүн эмгэнэл илэрхийлье

Монголын ард түмэнд "Том" хэмээн хүндлэгддэг Монгол Улсын гарьд, гавьяат тамирчин П.Сүхбат өчигдөр зуурдаар нас баржээ.Олны хайр хүндэтгэл хүлээсэн сайхан бөхөө монголчууд алдлаа. Түүний хамгийн дотнын бүх хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье.

П.Сүхбат 1964 оны наймдугаар сарын 27-нд төрсөн. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул. 

1990 оны Токиогийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Барселона, Сөүлийн олимпийн шагнал IV, V байр, 1990 оны Бээжингийн Азийн наадмын аварга цолыг хүртэж тив дэлхийд алдраа цуурайтуулж явсан билээ.

 

 

 

Үндэсний бөх 

  • 1988 онд 6 давж улсын начин цол хүртсэн
  • 1989 онд 6 давсан
  • 1990 онд 7 давж улсын заан болов
  • 1991 онд 8 давж үзүүрлэсэн
  • 1992 онд 6 давсан
  • 1993 онд 6 давсан
  • 1994 онд 6 давсан
  • 1997 онд 5 давж шөвгөрчээ.
  •