m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 01:48
86
Нөөцийн махыг 4900-5950 төгрөгөөр худалдана

Өнгөрсөн жилийн мах худалдаалсан мөнгөний зөрүүг хэзээ олгох нь тодорхой бус байснаас нөөцийн мах худалдаанд гарахгүй удсан. Тэгвэл энэ долоо хоногтоо багтаан худалдаж эхлэхээр болжээ.

Хонины мах нэг кг нь 5750, үхрийнх, 5950  ямааныхыг 4900 төгрөгөөр худалдана

Нөөцийн махыг Улаанбаатар хотын есөн дүүргийн 1000 гаруй цэгээр худалдана гэж ХҮнс хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдлээ.  Хонины мах нэг кг нь 5750, үхрийнх, 5950  ямааныхыг 4900 төгрөгөөр худалдаалах бөгөөд  нөөцийн махны амт, чанарт ямар нэгэн асуудал байхгүй, нарийн дэг журамтай, стандартын дагуу бэлтгэсэн гэдгийг Монголын махны холбооны дэд захирал М.Төмөрбаатар хэллээ.