m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 02:03
36
“X Factor” тэмцээний шүүгчид ажлаасаа халагдлаа

Шинэ Зеландын “X Factor”-ын  шүүгч болох  Наталья Киллс, Вилли Мүүн нарыг ажлаас нь чөлөөлсөн байна. Учир нь тэмцээний үеэр оролцогчийг бүдүүлэг, дэндүү хатуу шүүмжилсэн ажээ. Оролцогч Жое нь Майкл Бублегийн “Cry me a river” дууг дуулсан нь шүүгчдийн дургүйцлийг хүргэсэн гол шалтгаан болоогүй байна. Гадаад төрхөөрөө шүүгчдийг дуурайсан нь шүүгч Наталья, Виллийн дургүйцлийг ихэд хүргэн “зэвүүн, дургүй хүргэмээр, заваан ” гэж ёс зүйгүй үг хэлсэн нь олон нийтийн телевизээр шууд цацагджээ. Шоуны дараа 77 мянган хүн шүүгчдийг тэмцээнээс болиулах тухай твиттер болон гарын үсэг зурсан санал илгээсэн ажээ. Уг шоуг шууд дамжуулж байгаа “Mediaworks” компанийн удирдлага тэмцээний шүүгчдийг ажлаас нь халах шийдвэрийг гаргаж байгаа бөгөөд дараагийн шүүгчээр хэд хэдэн хүнийг тодорхойлоод байгаа бөгөөд үзэгчийн санал асуулгаар сонгох ажээ