m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 02:15
149
Тарагтай пирог

Тарагтай пирог хийх аргыг зурган тайлбартайгаар хүргэж байна. Та бүхэн дагаад хийгээрэй.

Орц

  • 50гр масло
  • 100гр жигнэмэгний үйрмэг
  • 200гр элгэн тараг
  • 125гр сүү
  • 90гр элсэн чихэр
  • 50гр өндөгний шар
  • 120гр цагаан шоколад
  • 10гр желатин
  • 60гр өндөгний цагаан
  • 200гр крем
  • ус бага зэрэг

Хийх арга

 Масло гал дээр халааж дээр нь жигнэмэгний үйрмэгээ хийж хутгана.

 Хэвэндээ сайтар нягтруулан шахаж хийнэ.

 Өндөгний шар болон 40гр элсэн чихэрээ хольж хутгана.

 Сүүгээ 80º халаасны дараа бага багаар хийж хутгана.

 Устай саванд савтай нь хийж өтгөртөл нь чанана.

 Цагаан шоколадны үйрмэгээ хийж уустал нь хутгана.

 Желатинаа хүйтэн усаар шингэлсэний дараа нэмж хийнэ.

 Элгэн тарагаа зөөлрүүлсэний дараа нэмж хийгээд хутгана.

 Өндөгний цагаанаа сайтар хутгана.

 

50гр элсэн чихэр дээрээ бага зэргийн ус нэмээд 118º чанаад дараа нь өндөгний цагаан дээрээ аажуу хийн тунгалаг болтол хутгана.

 10-р зуурмагаа 8-р зуурмагтайгаа холиод цөцгийгөө нэмж хутгана.

 Зуурмагаа уутан шахагчиндаа хийж, жигнэмэгтэй суурин дээрээ хийж хөлдөөгчинд 2 цаг царцаана.

 Хэвнээсээ гаргаад дээгүүр нь шоколадны үйрмэгээр бүрнэ.

 Гүйлсны үйрмэг, 2ш макарон, утсан шоколад зэргээр чимэглэнэ.