m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 02:19
94
“Эх дэлхийн цаг”-т Чингис хотын 52 байгууллагын 1529 хүн нэгдлээ


Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, “Хан хэнтийн бүсгүйчүүд” төрийн бус байгууллагын санаачлагаар Чингис хотынхон анх удаагаа “Эх дэлхийн цаг” арга хэмжээг Чингисийн талбайд бүх нийтийн лаатай жагсаалыг зохион байгууллаа.


Хөтөлбөрийн хүрээнд “Эх дэлхийн цаг-эмэгтэйчүүдийн оролцоо” аяныг зохион байгуулж, аймгийн төрийн болон хувийн хэвшлийн 52 байгууллага, ард иргэдийн төлөөлөл нийт 1529 хүн энэхүү жагсаалд нэгдэж, “ХЭНТИЙ” гэдэг үгийг лаагаар гэрэлтүүллээ. Жагсаалд оролцож буй бүх байгууллагууд зохион байгуулалт сайтай, жигдэрсэн хувцас өмсгөлтэй, эх дэлхийгээ хайрлан хамгаалах уриагаа барьсан байлаа. Энэ удаагийн хамгийн сайхан уриатай байгууллагаар тэргүүн байранд Хэрлэн сумын “Ясли”, дэд байранд ОБГ, гутгаар байранд “Хэнтий-Ус” ХХК шалгарч “Талархал”, мөнгөн шагналаар шагнуулав.
Арга хэмжээнд ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын уран бүтээлчид оролцож ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.