m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 02:22
91
“Эрүүл хот” аян эхэллээ

Жил бүрийн 4-р сарын нэгнээс 10-р сарын нэгэн хүртэлхи хугацаанд Чойбалсан хотын хэмжээнд “Эрүүл хот” аяныг зохион байгуулж,эрүүл,цэвэр орчныг бүрдүүлэх ажлыг хамтын хүчээр хийдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд ирэх сарын 3-ны өдрийн 10 цагаас Эрүүл хот аяны нээлт Хэрлэн голын эрэг Найрамдал паркийн талбайд болно.Энэ тухай Хэрлэн сумын засаг дарга захирамж гарган албан байгууллага,аж ахуйн нэгж,сургууль цэцэрлэг, СӨХ-үүд эргэн тойрныхоо 50 метр хүртэлх зам талбай, нийтийн эзэмшлийн газар, ногоон байгууламж, гудамжийг хуваарийн дагуу тогтмол цэвэрлэж,бохирдолгүй байлгахыг  үүрэг болгосон байна. эх сурвалж dornodmedee.mn