m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 02:40
2558
Хөхний эрүүл мэнд- Эмэгтэйчүүдэд зөвлөх нь

MASS.MN сайтын хамт олон Монгол Улсын Хүний гавьяат эмч, доктор, Клиникийн профессор, ХСҮТ-ийн Дүрс оношилгооны зөвлөх эмч Р.Асайтай хамтран ажиллаж байна. 

Хөхний өвчин өмөн гэж юу вэ, нийтлэг тохиолддог энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тогтмол зөвлөгөө өгөх юм.

Зөвлөгөө-2

Хөхөнд гарах өөрчлөлтүүдийн тухай

Эмэгтэй хүн амьдралынхаа явцад хөхний эрүүл мэнд болон хөхөнд илэрдэг янз бүрийн өөрчлөлтийн талаар мэдлэг туршлагатай байх нь чухал. Энд хамгийн чухал зүйл бол хөхөнд өөрчлөлт гарсныг мэдмэгц заавал эмчид үзүүлж цаашид хэрхэх талаар зөвлөлгөө авах нь зүйтэй.

Хөхөнд ихэвчлэн тохиолдох зарим өөрчлөлтүүдийг дурьдвал:

• Үе үе хөхөөр өвдөх

• Хөх ерөнхийдөө хавдах

• Хөхний толгойноос шингэн зүйл гарах

• Хөхний арьс өөрчлөгдөх

Элбэг тохиолддог хөхний өвдөлт, хавагналт зэрэг нь нэн ялангуяа дааврын өөрчлөлтүүдтэй шууд холбоотой байдаг. Сарын тэмдгийн үе дэх эстроген ба прогестрон даавруудын хэмжээ хөхөнд үүсэх эмгэг шинж тэмдэгүүдийн нэгэн шалтгаан байж болдог. Хөхний хэмжээ томрох, эмзэглэж өвдөлт үүсэх, хавагнах,хөхний товчноос шингэн зүйл ялгарах зэрэг өөрчлөлтүүд жирэмсэн ба хөхүүл үед гардаг. Хөхөнд илрэх өөрчлөлтийн ихэнхи шинж тэмдгүүд цэвэршилтийн үед алга болдог нь дааврын хэмжээ буурдагтай холбоотой юм.

 

Ямар үед эмчид очих вэ?

Хөхөнд гарах зарим өөрчлөлтүүд хэвийн үед илрэх боловч,  эмэгтэйчүүд хөхөнд дараахи өөрчлөлтийн шинж тэмдгүүд мэдэгдмэгц эмчид хандах нь зүйтэй.

• Хөхөнд шинээр булдруу буюу үүсгэвэр илрэх.

• Хөхүүл бус эмэгтэйчүүдийн хөхнөөс шингэн зүйл ялгарах (ялангуяа цусархаг шингэн).

• Сарын тэмдэг, жирэмслэлт, хүүхэд хөхүүлэхтэй холбоог үй гарах хөхний өвдөлтүүд.

• Хөхний хэлбэр хэмжээ өөрчлөгдөх.

• Хөхний арьсны буюу товчны өөрчлөлтүүд нэн ялангуяа атираа, үрчлээс, нугалаас хэлбэрийн өөрчлөлтүүд.

• Өвдөлт, улайлт, шингэн ялгаралт, халууралт зэрэг шинж тэмдгүүд хосолсон хөхний халдварын шинжүүд. Ялангуяа хөхүүл эмэгтэй үүнийг сайн мэдэж байх

шаардлагатай.

Хөхний эрүүл мэндийн талаар анхаарах зүйлс

Хөхийг эмч үзэж, шалгаад хөхөнд ямар нэгэн эмгэг өөрчл өлтгүй болохыг аталсны дараа янз бүрийн шалтгаанаас үүдэн хөхөнд гарч болох шинж тэмдгүүдийг бууруулахын тулд дараах зөвлөмжийг баримтлах нь чухал.

• Хөхний даруулга тогтмол өмсөх нь хөхний тохиромжтой, эрүүл байх нэг нөхцөл нь болдог. Биеийн тамир спортоор хичээллэх болон идэвхитэй хөдөлгөөний үед хөхөнд таарсан зориулалтын хөхний даруулга өмсөх нь зүйтэй.

Өөх тос, давс багатай эрүүл хоол хүнс хэрэглэх. Өөхтөй хоолыг багасгах нь хөхний өвдөлтийг намдаах, бууруулах нөлөөтөй. Харин ургамал, загасны тос зэрэг нь дааврын тэнцвэртэй байдлыг тогтоон барьж эерэг нөлөө үзүүлэх талтай.