m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 02:50
32
Түймэрт урьдчилсан байдлаар хэд хэдэн айл шатсан байна

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Давхар ухаа” гэх газраас гарсан хээрийн түймэр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын “Хавтгайт” гэдэг газраар 2015 оны  энэ сарын 25-ны өдөр орж ирсэн. Дээрх түймэр нь Хөлөнбуйр, Баянтүмэн, Цагаан-Овоо сумын нутгийн зарим багийг хамарч тархан шатсан. Түймрийг унтраахаар Хэнтий аймгийн Онцгой байдлын хэлтэс, Баян-Овоо сум, Улаанбаатар хотын Аврах тусгай анги, Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтэс, Баянтүмэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Сэргэлэн сумаас ажиллаж 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 23:30 цагт бүрэн унтраасан. Унтраах ажилд нийт 434 хүн 69 автомашин, 10 мотоцикл ажилласан байна. Урьдчилсан байдлаар 1 айлын гэр шатсан мэдээ ирээд байна. Харин Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р баг “Тосон” гэдэг газраас гарсан түймэр гуравдугаар сарын 24-ний өдрийн 23:10 цагт Дорнод аймгийн Матад сум 1-р баг, “Балт” гэдэг газраар орж ирсэн. Дээрх түймэр Матад, Баянтүмэн, Халхгол сумын зарим багийн нутгуудаар тархаж Түймрийг унтраахад Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэс, Сүхбаатар сум, Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтэс, Матад, Баянтүмэн, Булган, Халхгол сум, “Петро чайна дачин тамсаг” ХХК, Хилийн 0306 дугаар ангиас ажиллаж 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 19:10 цагт түймрийг бүрэн унтраасан. Унтраах ажилд нийт 716 хүн 103 автомашин, 10 мотоцикл ажилласан байна. Урьдчилсан байдлаар 4 айлын гэр шатсан мэдээ ирээд байна. Сумдаас ажлын хэсэг гарч хохирлын хэмжээ тогтоож акт үйлдээд 14 хоногын дотор Онцгой байдлын хэлтэст ирүүлж Цагдаагийн байгууллагаас шалган буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэн ажиллаж байна. эх сурвалж dornodmedee.mn