m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 04:52
81
“Эрдэмтранс” компанийн ажилчид цалингаа бүрэн авч чаддаггүй гэнэ

“Эрдэмтранс” компанийн хэсэг ажилчид цалин мөнгөө бүрэн гүйцэт авч чадахгүй, хохирч байгаа талаараа өнөөдөр хэвлэлийнхэнд хандсан юм.

Тус компанийн хувьд 400-500 ажилчинтай бөгөөд үндсэн цалин нь 300-400 мянган төгрөг. Гэвч тэд рейс гүйцээгүй, орлого дутуу олж ирсэн хэмээн үндсэн цалингаасаа хасуулж, өрөнд ордог гэсэн юм. Ингэснээр тэдний үндсэн цалингаас хасдаг учраас нийгмийн даатгалын мөнгө нь бага бодогдож, зээл авах боломж бүрддэггүй байна.

Ажилчид өдөрт 130-200 мянган төгрөгийг компанидаа тушаасан албан бичгээ үзүүлсэн 

Автобусны жолооч болон мөнгө хураагч нар ээлжийн амралтгүй ажилладаг бөгөөд өвчтэй үед листний мөнгө бодож өгдөггүй гэнэ. “Эрдэмтранс” компанийн удирдлагууд ажилчиддаа хохироосон зүйл байхгүй. Харин ч мөнгө хураагч нар өдрийн нормоо бүрдүүлдэггүй 80-90 мянган төгрөг олдог  хэмээв. Гэвч тус компанийн ажилчид өдөрт 130-200 мянган төгрөгийг компанидаа тушаасан албан бичгээ үзүүлсэн бөгөөд ийм байтал өдөрт 220 мянган төгрөг төвлөрүүлэх ёстой хэмээн цалингаас нь хасаж буйд бухимдлаа илэрхийлж байлаа. 

Автобусны жолооч болон мөнгө хураагч нар ээлжийн амралтгүй ажилладаг