m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 04:59
110
Хэрэг, маргааны 82.2 хувийг гэр бүлийн харилцаа эзэлж байна

"Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурал Шүүхийн ерөнхий зөвлөл дээр боллоо. Энэ удаагийн хурлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн дагуу УИХ-аас шүүхийн багц хуулиуд баталсны нэг нь Эвлэрүүлэн зуучлах тухай хууль юм.

Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн дагуу УИХ-аас шүүхийн багц хуулиуд баталсны нэг нь Эвлэрүүлэн зуучлах тухай хууль юм.

Эвлэрүүлэн зуучлах төвийн дарга Д.Тунгалаг хэлэхдээ "Өнгөрөгч онд анхан шатны шүүхэд 42 эвлэрүүлэн зуучлагч ажиллаж 6427 өргөдөл хүлээн авч, 5122 хэрэг, маргаанд амжиллагаа хийснээс эвлэрэл амжилттай болж, эвлэрлийн гэрээ байгуулагдсан 2847, амжилтгүй болсон 2275 маргаан байна. Маргааны 82,2 хувийг гэр бүлийн харилцаанаас үүссэн буюу гэрлэлт цуцлах тухай хэрэг, маргаан. Үүнээс үзэхэд гэрлэлт цуцлуулах тухай маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрхэн амжилттай хийж болохыг судлах, сургалт явуулах, эвлэрүүлэн зуучлагчийн ур чадварыг дээшлүүлэх ажиллагааг сайжруулахыг цаашдын зорилго болж байна" гэв. 

Маргааны 82,2 хувийг гэр бүлийн харилцаанаас үүссэн буюу гэрлэлт цуцлах тухай хэрэг, маргаан.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бодвол олон шат дамжлагагүй бөгөөд оролцож буй талууд өөрсдөө ажиллагааныхаа журмыг тохирох боломжтой. Эвлэрүүлэн зуучлал тухайн хэрэг, маргааныг 30 хоногт багтаан шийдвэрлэдэг. Эвлэрүүлэн зуучлагч талуудын хувийн болон албаны нууцыг тэдний зөвшөөрөлгүй бусдад задруулахгүй, нууцыг чанд хадгалах үүрэг хүлээдэг аж.

Эвлэрүүлэн зуучлал тухайн хэрэг, маргааныг 30 хоногт багтаан шийдвэрлэдэг.