m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 04:59
98
Нийслэл рүү анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эд оруулахгүй

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу малын гаралтай анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эдийг Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн оруулахгүй байхаар тогтжээ. Уг хэрэгжилтэнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын Цагдаагийн газар хяналт тавьж ажиллах юм байна. 

Анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эдийг Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн оруулахгүй
 

Мөн Аж үйлдвэрийн яам, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран Улаанбаатар хотоос ноос угаах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэхийг нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгасан байна.