m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 05:22
93
Оросууд 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-дээ бэлтгэж эхэллээ

 

Оросууд 2018 онд болох хөлбөмбөгийн ДАШТ-д бүх зүйлийг төгс сайн хийхээр бэлтгэл ажилдаа орсон талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Дмитрий Пешков мэдээллээ.

ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ 2018 дэлхийн түүхэнд үлдэхээр хамгийн сайн нь байх болно гэдэг нь ямар ч эргэлзээгүй юм.

Тэрээр “ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд үлдэхээр хамгийн сайн нь байх болно гэдэг нь ямар ч эргэлзээгүй юм” хэмээсэн байна. 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ Оросын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд зохиогдох бөгөөд Москва, Санкт-Петербург, Сочи, Казан, Саранск, Калининград, Волгоград, Ростов-на-Дон, Новогород, Екатреринбург, Самара зэрэг хотууд орж байгаа юм. Эдгээр хотуудын ихэнх нь 45000-65000 хүний багтаамжтай шинэ цэнгэлдэх хүрээлэнгүүдийг барьж эхэлсэн бөгөөд 2016-2017 онд ашиглалтанд орохоор төлөвлөжээ.  Харин Сочи хот 2014 оны өвлийн олимп болсон 47659 хүний суудалтай  цэнгэлдэх хүрээлэндээ уг тэмцээнийг зохион байгуулах юм байна.

Екатреринбург

Казан

Калининград

Москва

Новогород

Ростов-на-Дон

Самара

Саранск

Сочи

Санкт-Петербург

Волгоград