m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 05:30
64
Дархан-Уул аймагт мал төллөлт 30.4 хувьтай байна

 

Дархан-Уул аймагт мал төллөлт гуравдугаар сарын 27-ны байдлаар оны эхний төллөх 152747 эх мал төллөхөөс 46404 хээлтэгч төллөж төллөлт 30,4 хувьтай байна.

Хаваржилт мал төллөлтийн байдалтай аймгийн “Өвөлжилтийн бэлтгэл хангуулах комисс”-ийн шийдвэрээр аймгийн нөөцөд байсан 2800 боодол өвсийг сумдад нэг боодлыг нь 1500 төгрөгөөр тооцож олгож дууссан. Өвсний хэмжээ бага байсан тул малчдын хүсэлтийн дагуу бүрэн олгож хүрээгүй гэнэ. Цаашид Хонгор сумаас 70 өрхийн 4000 боодол өвс, 500 уут хивэг, Дархан сумаас 120 өрхөд 9821 боодол өвс, Орхон сум 3000 боодол өвс хэрэгцээтэй гэсэн захиалга иржээ.

Өвсний хэмжээ бага байсан тул малчдын хүсэлтийн дагуу бүрэн олгож хүрээгүй

Шарын гол сум 1000 боодол өвснөөс 400 гаруй боодол өвсний үлдэгдэл байгаа тул нэмж авах захиалга ирүүлээгүй байна гэж Дархан-Уул  аймгийн Засаг даргын орлогч Г.Баянмөнх ярьжээ.