m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 05:33
529
Шоколадтай жигнэмэг хийх арга

Шоколадтай жигнэмэг

Орц

  • 1 аяга цөцгийн тос
  • 3/4 аяга бор сахар
  • 1/4 аяга элсэн чихэр
  • 100гр ваниллын бэлэн цэлцгэнүүрийн холимог
  • 2 өндөг
  • 1 цайны халбага ваниллын нэмэлт
  • 2, 1/4 аяга гурил
  • 1 цайны халбага исгэгч
  • 2 аяга дундаж амттай шоколад

Хийх арга

190 градус шарах шүүгээгээ бэлтгэж халаана.

сахар болон цөцгийн тосоо нэг саванд холино. Дээр нь цэлцэгнүүрийн холимог, ванилла, өндөгөө нэмнэ. гурил исгэгчээ холино дээрээс нь цөцгийн холимог зэргээ нэмэн сайн зуурч дээрээс нь шоколадны хэсгүүдээ голд нь хийж өгнө.

Жигнэмэгийн хэвэндээ гурилаа тасдаж хийн 10-12 минутийн турш болгоно.