m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 05:45
86
Э.Халиунболд олон улсын тэмцээнд түрүүллээ

ОУХМ Э.Халиунболд Америкийн Нэгдсэн улсын Лос-Анжелес хотод болсон олон улсын тэмцээнд түрүүллээ. Энэ сарын 28, 29-нд болсон “Riverside-д Loretta Lynn” тэмцээнд мэргэжлийн болон сонирхогчдын төрөлд хамаардаг тамирчид оролцсон аж.

Манай тамирчин Азийн аваргаас алт, мөнгө, хүрэл медалиуд авч байсан бөгөөд энэ үзүүлэлтээрээ урилгаар оролцжээ. Э.Халиун болд “450 class” ангилалд хүрэл, “450 pro class”-т хүрэл, мөн энэ төрлийн 25-аас дээш насны тамирчид оролцсон уралдаанд алтан медаль авлаа.