m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 05:58
71
СӨХ нэрийн дор бизнесийн үйл ажиллагаа явагдаж байна

Нийслэлийн иргэдийн хамгийн их бухимдлыг төрүүлдэг асуудлын нэг нь СӨХ-ын үйл ажиллагаа юм.

Тийм ч учраас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайханаар ахлуулсан ажлын хэсэг хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаатай газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж, зарим СӨХ-үүдийг хуралдуулах, иргэдийн санал гомдлыг сонсох, шийдвэрлэх зорилгоор ажиллажээ.

Тухайлбал, уулзалтын үеэр СӨХ-ийн төлбөр өндөр байгаа, авсан төлбөрөө өөр зүйлд зарцуулдаг, орчны тохижилт үйлчилгээ муу, СӨХ-ийн удирдлагууд хариуцлагагүй ажилладаг. Түүнчлэн оршин суугчид өөрсдөө СӨХ-оо байгуулах ёстой байтал барилга барьсан компани нь СӨХ-ыг аваад мөнгө олох зорилгоор иргэдийн халаасыг сэгсрэх асуудал гарсаар байна. Өөрөөр хэлбэл СӨХ нэрийн цаана бизнесийн эрх ашиг, асар их мөнгөний сонирхол байдгийг иргэд онцолж маш их гомдолтой байгаагаа дурджээ. 

 Оршин суугчид өөрсдөө СӨХ-оо байгуулах ёстой байтал барилга барьсан компани нь СӨХ-ыг аваад мөнгө олдог

Мөн 3500 төгрөгийн хураамж авдаг мөртлөө цэвэрлэгээ үйлчилгээ сайн, иргэдийнхээ төлөө ажилладаг үлгэр жишээч СӨХ-ууд байхад, ашиг орлого олохын төлөө оршин суугчдыг хохироож, туйлдуулж байгаа асуудлыг ШӨХТГ-аас шийдэж ажиллахаар болжээ. 

СӨХ нэрийн цаана бизнесийн эрх ашиг, асар их мөнгөний сонирхол байдгийг иргэд онцолж маш их гомдолтой байгаагаа дурджээ