m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 06:00
82
"Гэгээн муза" наадмын хэвлэлийн бага хурал болно

Драм, театрын урлагийнханы хүсэн хүлээдэг хамгийн том наадам бол "Гэгээн муза". Энэ жил 12 дахь удаагаа зохион байгуулагдаж буй "Гэгээн муза" урлагийн салбарын хамгийн том шагнал гардуулах ёслолын ажиллагаа ирэх тавдугаар сарын 17-23-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэх, хэвлэлийн бага хурал ирэх сарын 3-ны өдөр УДЭТ дээр болох гэж байна. 

Энэ үеэр "Гэгээн муза" наадмын зохион байгуулагчид болон наадамд нэр дэвшигчид хүрэлцэн ирж мэдээлэл өгөх аж.