m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 06:25
57
"Бостон Селтикс" Кавай Леонардыг авахыг хүсэж байна

NBA-ын Бостон Селтикс баг энэ зун чөлөөт агент болж байгаа Кавай Леонардыг авахыг хүсч байгаа гэдгээ мэдэгджээ. Энэ зун Марк Гасол, Ламаркус Алдриж, Ражон Рондо, Кевин Лав нар чөлөөт агент болж, багаа солих боломжтой. Харин тэдний ард Жимми Батлер, Дрэймонд Грийн, Кавай Леонард, Брандон Найт зэрэг лигийн чадварлаг залуу тоглогчид мөн чөлөөт агент болно.

Кавай Леонард улирал эхлэхээс өмнө гэрээгээ сунгах боломжтой байсан ч тэгээгүй. Шалтгаан нь Тим Данкан, Ману Жинобилиг зодог тайлах эсэхээс хамаарч Спүрсийн түүнд өгөх цалингийн хэмжээ өөрчлөгдөх юм. Тиймээс хамгийн өндөр цалинг авахаар нэг улирал хүлээсэн.