m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 06:35
221
Ц.Мөнхбаяр Ерөнхийлөгчөөс дахин уучлал хүслээ

Төрийн ордны хамгаалалтын бүсэд галт зэвсэгтэй нэвтэрч, буун дуу гаргасан  шүүхээс ял аваад буй Ц.Мөнхбаяр Ерөнхийлөгчид хандан уучлал хүссэн захидал илгээжээ.

Ц.Мөнхбаяр өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа Ерөнхийлөгчид хандан уучлал хүссэн захидал илгээж байсан. Гэсэн хэдий ч уг захидлууд эзэндээ очихгүй байгаад гайхаж буйгаа Ц.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд онцолсон аж. Тиймээс уг холбооныхон уучлал хүссэн гурав дахь захидлыг өнөөдөр Ерөнхийлөгчид албан ёсоор хүргүүлэх гэж байгаагаа энэ үеэр мэдэгдсэн юм.