m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 06:44
216
С.Сэрчмаа сайн үйлсийн аянд нэгджээ

Саяхан "NB & Sally" нэвтрүүлгийнхээ сүүлийн 50 дахь дугаарыг хийж дууссан дуучин Сэрчмаа тус үйл явдлыг тэмдэглэж найз нөхөд, урлагийнхантайгаа хамтран баяраа тэмдэглэсэн байна. Мөн тэрбээр өөрийн албан ёсны Youtube channel-тай болсон бөгөөд энэхүү хуудаснаас түүний бүхий л уран бүтээл, ярилцлага нэвтрүүлгийг үзэх боломжтой аж. Түүнчлэн дуучин С.Сэрчмаа сайн үйлсийн аянд нэгдэж, Б.Хулан охины эмчилгээний зардалд мөнгөн тусламж үзүүлэхийн зэрэгцээ өөрийн найзууд болон уран бүтээлч нөхдөө энэхүү аянд нэгдэж, өвчтэй охинд буяны гараа сунгахыг уриалан хүсэлт илгээжээ.