m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 06:45
95
Орон нутгийн 73 шүүхийн 41 тамгын газарт ажиллалаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны тайланг танилцуулах, хууль тогтоомж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан заавар, дүрэм, журмын хэрэгжилтийн явц болон шүүхийн тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, орон нутгийн иргэд, иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч нартай уулзах зорилгоор Монгол улсын 21 аймагт байрлах  73 шүүхийн 41 Тамгын газарт ажиллалаа.

Мөн хэргийн хөдөлгөөний удирдлагын үйл ажиллагаанд шалгалт хийж, нэгдсэн стандартад жигдрүүлэхийн зэрэгцээ шүүхийн үйлчилгээний талаар 1321 иргэнээс санал асуулга авсан байна” хэмээн Шүүхий хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа онцоллоо. 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2014 онд хийсэн ажлыг 21 аймгийн  73 шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулж, ололт, дутагдал, цаашдын зорилтыг тодорхойлж, орон нутгийн нийт 3620 иргэдтэй уулзалт хийж, шүүхийн шинэтгэлийн үйл явцын талаар мэдээлж, санал хүсэлтийг нь сонсжээ.