m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 07:12
200
Дайны үеийн баатарлаг эмэгтэй дайчид /фото/

Одоо цагт өнгөрсөн үеийн дэлхийн томоохон дайны тухай төсөөлөхөд хэцүү. Зөвхөн тухайн үед амьдарч байсан, тэр үеэс үлдсэн цөөхөн хэдэн хүмүүс л энэ хар дайны тухай аймшигтай хэцүү цаг үеийг дэндүү сайн мэдэх байх. Бид номноос дайны тухай олон зүйл унших боловч мэдэрч чадахгүй.  Харин зурагнаас гамшигт дайны үед баатарлаг үйлс бүтээж явсан бодит хүмүүсийн дүр төрхийг харж чадна. Дайны үед эмэгтэйчүүд цэрэг, дарга, сувилагч, мэргэн бууч, далайчид, нисгэгчид гэх албыг хааж байсан бөгөөд эдгээр түүхэн мөчийг буулгаж чадсан зурагнууд ирээдүйд илүү үнэ цэнэтэй болох бизээ.