m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 07:12
183
Европын ногоон хотууд

Бристол: Английн Бристол хот нь энэ жилийн Европын ногоон хотоор нэрлэгдээд байгаа билээ. Тус хотын нутаг дэвсгэрийн 1/3 -ийг ногоон байгууламж, усан байгууламж бүрдүүлдэг байна.

Берлин: Германы нийслэл Берлин хот цэцэрлэгжилт, ногоон байгууламжаараа мөн л алдартай. Тус хотын Дюссманн Хаус хэмээх  цэцэрлэгт 2012 оноос хойш халуун орны мод ургамлыг тарьж ургуулж байгаа ажээ.  Францын ботаникч Патрик Бланкын байгуулсан энэ цэцэрлэгт 6000 гаруй зүйлийн халуун орны ургамал ургажээ.

Лондон: Английн нийслэл Лондон хотын Green Roof Map хэмээн ногоон байгууламжийн 175 000 кв.метр талбайд 700 зүйлийн эргэмал ургадаг байна.

Дармстадт: Веннийн уран бүтээлч Фрайдэншрейх Хандертвассерийн байгуулсан энэ цогцолборт 2000 оноос хойш оршин суугчид  амьдарч байгаа ажээ. Эндэхийн гоёмсог мод бут нь 100 гаруй өрхийн оршин суугчдын нүдийг хужирлаад зогсохгүй хүчилтөрөгчөөр хангадаг байна.

Мадридын парк: Мадрид хотын Манзанарес голын дагуу байгуулсан найман километр үргэлжлэх энэхүү цэцэрлэгт олон зүйлийн мод ургамал ургадаг нь жуулчдын сонирхлыг ихэд татдаг байна.

Нантес: Францын зургаа дахь том хот болох Нантес нь 2013 онд Европын ногоон хотоор нэрлэгдэж байжээ. Энд зочлон ирэгсэд гүзээлзгэнэ, интоор, улаан лооль, алим зэргийг хүссэнээрээ түүх боломжтой байдаг байна.