m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 07:14
199
“Алтан чагнуур”-ын эзэд тодорлоо

Олон Улсын эмч нарын эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан алтан гартай эмч нарыг өнөөдөр алдаршуулж “Алтан чагнуур”-ын эздийг тодрууллаа.

“Алтан чагнуур” дээд шагналыг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос тав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Тус Үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэхүү шагналыг анх бий болгохдоо эрүүл мэндийн салбарын ажилтнууд тэр дундаа эмч нарын урмаар тэтгэн алдаршуулснаар тэдний хөдөлмөрийг нийгэмд таниулж нэр хүндийг өргөх зорилгыг баримталжээ.

Онцгой амжилт гаргасан алтан гартай эмч нарыг өнөөдөр алдаршуулж “Алтан чагнуур”-ын эздийг тодрууллаа

“Алтан чагнуур” шагналд нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 60 гаруй эмч нар нэр дэвшсэн бөгөөд нарийн мэргэжлийн төрлөөр 15 эмчийг “Алтан чагнуур”-ын эздээр тодрууллаа.

 Энэ удаагийн “Алтан чагнуур”-ын эздээр

-Дотор судлал төрлөөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны тасгийн эрхлэгч Б.Батболд

-Хүүхдийн өвчин судлал төрлөөр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч В.Шаравжамц

“Алтан чагнуур” дээд шагналыг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос тав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм

-Мэс засал судлал төрлөөр Улсын гуравдугаар эмнэлгийн ангиографийн оношлого,эмчилгээний тасгийн эрхлэгч З.Лхагвасүрэн

-Эх барих эмэгтэйчүүдийн өвчин судлал төрлөөр Орхон аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн төрөх эмэгтэйчүүдийн тасгийн зөвлөх эмч Л.Ганболд

-Сэтгэцийн эмгэг судлал төрлөөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын клиникийн тасгийн эрхлэгч Д.Лянхуа

-Мэдрэлийн өвчин судлал төрлөөр Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх тасгийн мэдрэлийн их эмч З.Уранчимэг

-Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ судлал төрлөөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн их эмч Б.Ганбилэг

-Арьсны  өвчин судлал төрлөөр Арьсны өвчин судлалын үндэсний төвийн клиникийн нэгдүгээр тасгийн их эмч А.Байгалмаа

-Сумын эрүүл мэнд төрлөөр Архангай аймгийн Чулуут сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч Ё.Дуламсүрэн

-Эмнэл зүйн лаборатори судлал төрлөөр Эмгэг судлалын үндэсний төвийн  лабораторийн тасгийн эрхлэгч, эс судлаач эмч Д.Нарантуяа

-Уламжлалт анагаах судлал төрлөөр Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнгийн эмнэлгийн тасгийн эрхлэгч Ц.Өлзийбаяр

-Нүүр ам,нүд чих хамар хоолойн өвчин судлал төрлөөр Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн нүүр ам эмчилгээний тасгийн эрхлэгч Э.Энхтуяа

 

-Хавдар судлал төрлөөр Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын клиникийн удирдагч зөвлөх эмч Я.Эрдэнэ-Очир

-Дүрс оношлогоо судлал төрлөөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн зөвлөх поликлиникийн дүрс оношлогооны эмч Б.Наранчимэг

-Нийгмийн эрүүл мэнд судлал төрлөөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн халдварт өвчний тандалт судалдгааны албаны тархвар судлаач их эмч Ч.Уртнасан нар тус тус шалгарлаа.

Энэ үеэр “Алтан чагнуур”-ын эздээр тодорсон эмч нарын төлөөллөөс баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын клиникийн тасгийн эрхлэгч Д.Лянхуа

- Эрүүл мэндийн салбарт 32 дахь жилдээ ажиллаж байна. Миний бие Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн эмч. Сүүлийн 16 жил шүүх сэтгэц эмгэг судлалын клиникийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байна. Мөн “Алтан чагнуур” шагналаар шагнуулахаас гадна өнөөдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа. Давхар давхар баярт үйл явдал тохиож буйд байртай байна. Хүн ер нь сэтгэлийн амьтан юм. Сэтгэл амар байхад бие эрүүл, бие эрүүл байхад сэтгэл эрүүл байдаг. Сэтгэл ,бие эрүүл байхад нийгэм эрүүл гэсэн эргэх холбоотой.  

Орхон аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн төрөх эмэгтэйчүүдийн тасгийн зөвлөх эмч Л.Ганболд

- Эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр 22 жил ажиллаж байна. Эмч нарын хүсэн хүлээдэг хүндтэй “Алтан чагнуур” шагналыг хүртсэндээ баяртай байна. Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 онд мэндэллээ. Гурван сая дахь иргэн мэндэлсэн энэ онд шагнал авсандаа баяртай байна.

 

 

 

 

 

 

 

 

 

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч В.Шаравжамц

- Хүүхдийн эмчээр 25 ажиллаж байна. Хүүхэд судлалын төрлөөр “Алтан чагнуур”-ын эзэн болсондоо баяртай байна. Хүүхэд гэдэг том ертөнц юм. Хүүхдэд оношилгоо эмчилгээ хийнэ гэдэг хүнд. Өөрөөр хэлбэл хүүхдийн эмчээс өндөр ур чадвар шаарддаг.